2011-05-11
Өсвөр Насны Хүүхдүүдтэй Эцэг Эхчүүдэд Зориулсан Зөвлөмжүүд

Ерөнхий боловсролын дунд сургууль (Middle School)-д сурч байгаа сурагчид болох 10-14 насны хүүхдүүд нь насны хувьд бие бялдарын, сэтгэл мэдрэлийн, оюун санааны, болоод орчин тойроны маш олон өөрчлөлтүүдтэй учирдаг. Энэ насандаа хүүхдүүд өөрсдийн биед болоод сэтгэлд санаандаа гарч байгаа өөрчлөлтүүдээ үл ойлгох, сэтгэл санааны хямралд орох, огцом уурлах, ганцаардах зэрэг оюуны болоод сэтгэл мэдрэлийн хувьд хямaрдaг. Энэ насныханд учирдаг томоохон хямрал нь "би- бусдад хэрхэн харагдаж байгаа бол?!" гэсэн үзэл ноёрхож гадаад үзэмжиндээ илүү их анхаарал тавьж түүнийхээ төлөө ихээхэн хямардаг нас юм. Энэ насны хүүхдүүд өөрсдийнхөө дотны найзаа өөрсдөө сонгож, өмсөх хувцасаа өөрсдөө шилж, өөрсдийнхөөрөө бүхнийг шийдэх чадвартай болсон "насанд хүрсэн том хүн" гэсэн үзэл сууж бие даахыг эрмэлзэж эхэлдэг. Тиймээс энэ насны хүүхдүүд найз нөхдийн хүрээг гэр бүлийнхэнээсээ ялангуяа ээж, ааваасаа илүүд үзэж тэдэнтэй өөрсдийнхөө үзэл бодолоо хуваалцах, тэднийхээ үгийг үг дуугүй дагах, тэднийхээ төлөө юуг ч хийхээс буцахгүйгээр "үнэнчээр" зүтгэж эхэлдэг. Энэхүү шалтгаанаас үүдэж энэ насны хүүхдүүд тамхи татах, архи уух, тэр байтугай хар тамхи хэрэглэх, бэлгийн харьцаанд эрт орох зэрэг сөрөг нөлөөллүүдэд автагдахад бэлэн байдаг "эмзэг насныхан"-д тооцогддог.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax